Аймгийн ахмадын хороог зохион байгуулах анхдугаар бага хурлыг 1988 оны 5 дугаар сарын 26-нд Чойбалсан хотноо хийж, анхны даргаар аймгийн Хянан шалгах хорооны дарга Тожилын Лхамсүрэнг сонгон ажиллуулж эхэлсэн түүхтэй.
Өнөөдөр тус баярын арга хэмжээний хүрээнд Монгол Улсын хошой баатар, өрлөг жанжин, Маршал Хорлоогийн Чойбалсангийн хөшөөнд Цэцэг өргөххүндэтгэлийн ажиллагаа боллоо.
Ёслолын ажиллагаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Хишигтогтох, Хэрлэн сумын Засаг даргын орлогч О.Пүрэв-Очир, аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа О.Ганзориг, аймгийн Ахмадын хорооны дарга Н.Төмөр болон баярын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн 400 гаруй ахмадууд оролцов.
Цэцэг өргөх хүндэтгэлийн үйл ажиллагааны дараа Чойбалсан цэргийн хүрээний ахмад мөрдөстнүүд аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох-д рапорт өгч, баярын парад, аймаг, сум, багийн Ахмадын зөвлөлийн бүрэлдэхүүний жагсаал болов.
Маргааш аймгийн Хөгжимт драмын театрт Дорнод аймагт Ахмадын холбоо байгуулагдсаны 30 жилийн ой, Олон улсын ахмадын өдрийн баярын хурал, хүндэтгэлийн концерт 12.00 цагт болно.
Аймгийнхаа үе үеийн ахмадууд Та бүхэндээ Ахмадын холбоо байгуулагдсаны 30 жилийн ой болон Монголын ахмадын өдрийн халуун мэндчилгээ хүргэж, эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=28081
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих