Дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Хэрлэн сумын ахмадын хорооноос аймгийн бүх сумдын ахмадын хорооны дарга нарт сумын иргэний танхимд ажлын туршлага солилцох уулзалт өдөрлөгийг зохион байгууллаа. Хэрлэн сумын ахмадын хороо ахмадуудаа нийгмийн харилцаанд татан оролцуулах, залуус хүүхдүүдэд үлгэр дууриалал болох, тэдэнд амьдралын ухаан зааж сургах, эрүүл мэнддээ анхаарах тал дээр аймгийн сумдын ахмадын хороодыг тэргүүлэн ажилладаг юм байна.
Уулзалт өдөрлөгийн үеэр сумдын ахмадын хороон дарга нарыг угтаж авахдаа Хэрлэн сумын ЗДТГ-ын урд аэробик дасгал хийсэн нь олны анхаарлыг татлаа. Аэробик дасгалд Хэрлэн сумын 10 багаас ахмадууд оролцсон бөгөөд хамгийн өндөр настай нь 65 настай буурай байв. Мөн ахмадууд уулзалтаараа ногоон хүзүүний алчуураар ижилссэн нь Чойбалсан хотоо дэлхийн жишгийн ногоон байгууламжтай хот болоход тэргүүн эгнээнд гар бие оролцохоо илэрхийлж байгаа хэрэг аж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих