Сар шинийн баяр бол билгийн тооллын шинэ жил. Үндэсний уламжлал энэ баяраар хүүхэд залуус нь азай буурлуудаасаа сургаал үгийг нь сонсож ачлал нэмдэг учиртай. Хэрлэн сумын ИТХ-ын дарга Б.Батбаяр морь жилийн өнгө төрхийг бэлэгдэн тавгийн идээ цагаан сүүний дээжээр ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ. Өнгөрсөн жил сумын ИТХ-ын ажлын алба ахмадуудаа нийгмийн олон талт ажилд татан оролцуулж, цаг үеийн мэдээ мэдээллээр хангаж ирсэн. Мөн ахмадуудаа хүлээж авах энэ үеэр ИТХ-ын дарга өнгөрсөн жилийн ажлаа танилцуулж, ирэх оны ажлаа ярилцаж ахмадуудтайгаа санал бодлоо солилцлоо.
Тийн ялгуусан хэмээх усан могой жилийг Хэрлэн сумын ард иргэд зуд турхан, гал усны аймшигт аюулгүй, хэл ам, хэрүүл тэмцэл, маргаангүй тайван амгалан давж төр засгаа түвшигтгэсэн амжилтаар үдэн модон морь жил жилтэй энх золгож байна. Нутгийн өөрөө удирдах байгууллага ийнхүү хүндэтгэл үзүүлсэнд ахмадууд баяртай байлаа.
Хурлын ажлын алба
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих