Дээрх хөтөлбөр, зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд 2016 оны Улсын бүртгэлийн ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Үндэсний статистикийн хороо хамтран ажиллах Санамж бичгийг байгуулсан билээ.
Хамтран ажиллах санамж бичиг, хамтын ажиллагааны үр дүнд мэдээлэл солилцох дундын өгөгдлийн мэдээллийн сангийн бүтэц, цахим бүртгэлийн системийг боловсруулж нийслэлийн хэмжээнд нэвтрүүлэхэд бэлэн болсон. Ингэсэнээр улсын бүртгэлийн мэдээллийн сангаас хүүхэд эмнэлэгт төрсөн даруйд регистрийн дугаар олгох, иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санг үндэслэн эмнэлэгт үйлчлүүлэгчдийн бүртгэх, улсын бүртгэлийн байгууллага нь төрсний болон нас барсны бүртгэлийг эрүүл мэндийн мэдээллийн санд үндэслэн хөтлөх юм.
2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс нийслэлийн 7 төрөх эмнэлэгт дээрх ажлыг эхлүүлсэн бол 11 дүгээр сарын 01-ний өдрөөс улсын хэмжээнд хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна. Улсын хэмжээнд энэхүү системийг нэвтрүүлснээр:
Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд статистикийн мэдээллийг үнэн зөв, бодитой гаргах зорилгоор хүн ам зүйн үндсэн үзүүлэлтээр гаргаж буй эрүүл мэндийн статистикийн үзүүлэлтийг өрхийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлттэй холбох, хүн амын ердийн хөдөлгөөний талаарх тоо мэдээг иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас гаргаж, олон улсын жишигт нийцсэн статистикийг шинээр бий болгох;
"Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, Эрүүл мэндийн салбарын цахим тогтолцоог хөгжүүлж, үйлчилгээний шуурхай байдлыг хангах цогц арга хэмжээг авах;
"Нэг иргэн - нэг бүртгэл” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх, бүртгэлийн тогтолцоог үе шаттай төгөлдөржүүлэх, төрийн байгууллагуудын мэдээллийн сангийн уялдаа холбоог сайжруулах, мэдээлэл харилцан солилцох, бүртгэлийн үнэн зөв байдлыг хангах, төрсний, нас барсны бүртгэлийг цахимаар бүртгэх зэрэг олон чухал ач холбогдолтой.
Сэтгэгдэл бичих