Сүнс байдаг гэдэг та итгэдэг үү? Тэгвэл түүнийг шинжлэх ухаанаар баталсан. Эрдэмтэд сүнсийг нотлохын тулд хараал шингэсэн гэх газруудаар судалгаа хийсэн байна. Одоо таньд сүнстэй нь батлагдсан 10 газрыг танилцуулъя
Австралийн Бичворт дахь сэтгэцийн эмнэлэг
Жинхэнэ нэр нь "Мэйдэй Хиллз”, Австралид байдаг энэ эмнэлэг 1867-1995 онд ажиллаж байсан. 1200 өвчтөн хүлээж аваав энэ эмнэлэгт 130 жилийн хугацаанд 9000 гаруй хүн нас барсан аж. Энэ газар сүнстэй гэдгийг маш олон баримтаар нотолсон ба жуулчдыг сэтгэлзүйч, хөтөчтэйгөөр л нэвтрэхийг зөвшөөрдөг юм байна.
Австралийн Гүнжийн театр
Фредирикийн сүнс хоргодсон гэх энэ театрт ганцаараа явсан хүн галзуурч, ухаан алдаж, хий юмтай ярьж, самуурсан байдалтайгаар олддог аж. Гүнжийн театрт ажилладаг байсан Итали гаралтай баритон дуучин Фредириз Бэкер 1888 онд тайзан дээр амьсгал хураажээ. Тэрбээр сүүлчийн өдрөө "Фауст”-ын Мефистофелийн дүрийг амилуулж байсан бөгөөд гэнэт зүрх нь зогссон гэдэг.
Энэтхэгийн Бангхар бэхлэлт
Ражастаны Алвар дүүрэг дэх Бангхар бэхлэлтийг энэтхэгчүүд хараал шингэсэн гэдэг. 1573 онд баригдсан энэ бэхлэлтээс өдгөө хэдэн жижиг цамхаг, сүм, харшийн балгас л үлдсэн. XVI зууны төгсгөлд Бангхарыг эзлэхэд иргэд нь бат бөх хаалганыхаа цаана нуугдаж чадсан ч тэндээсээ хэзээ ч гарч ирээгүй аж. Өлсөж, ундаасаж үхсэн хүмүүсийн сүнс жинхэнэ ороолонгууд болсон гэдэг бөгөөд энд жуулчид, нутгийн иргэд байсхийгээд л алга болдог аж.
Японы Аокигахара
Энэ ойд амиа хорлогчид үхэхээр ирдэг. Хараал шингэсэн Аокигахара ой руу боож үхэхийг хүссэн хүмүүс олс барин ирэхэд чөтгөрүүд ухааныг нь авдаг аж. Орон нутгийн цагдаа, иргэд энэ ойг хамгаалж, хүмүүсийг нэвтрүүлэхгүйг хичээдэг ч жил бүр хэдэн зуун хүн яаж ийгээд ийшээ орж, амиа хорлодог юм байна. Үхэгсдийн зовлонт сүнснүүд төрөхөө олж чадалгүй энэ ойд гацжээ.
Румыны Юлия Хашдэу харш
Энэ харшийг Богпан Петричейку Хашдэу 19 настай охин Юлиягаа нас барсны дараа бариулжээ. Тэрбээр үлдсэн амьдралаа харшаас гаралгүй өнгөрөөсөн ба охиныхоо сүнсийг диваажин руу явуулалгүй, дэргэдээ үлдээж чадсан гэлцдэг. Хашдэу өөрийн сэтгэл, бодлыг сүнслэг болгохын төлөө бясалгаж, гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан ба зарц эмэгтэй нь л түүнд амь зогоох хүнс, ус дөхүүлж өгдөг байж. Охиноо санаж бэтгэрсэн түүний сүнс харшид үүрд үлджээ.
Ирландын Монпелье толгод дээрх тамын оромж
Дублины элит гаралтай гэр бүлийнхэн энэ барилгыг 1725 онд босгосон ба энд цуглаж сүнс дууддаг байсан аж. Хамгийн аймшигтай нь тэдний энэ этгээд жаягт залуу охид, хүүхдүүд, өсвөр насны хөвгүүд өртдөг байжээ. Тэд эдгээр хөөрхий хүмүүсийг тамлаж, тахил болгон алж, цусыг нь ууцгаан солиордог байсан бөгөөд золиос болсон хүмүүсийн сүнс энд үлдсэн байна. Нэг хэсэг энэ газарт жуулчлахыг хориглосон нь тэнд очсон хүмүүс учир битүүлгээр үхдэгтэй холбоотой байв.
Филиппиний Манила дахь кино театр
Дүнсгэр ойгоор хүрээлэгдсэн энэ үзэмж муу хуучин барилгыг түүх дэндүү гуниг, харуусалтай. Барилгыг анх барих үед томоохон осол гарч маш олон ажилчин, барилгачин амиа алджээ. 1981 оны арванхоёрдугаар сарын 17-нд дээвэр цутгаж байхад шал цөмөрч, 169 хүн цементэд даруулж, тэндээ булагдаж хоцорсон. Тэр цагаас хойш энд амиа алдсан үзэгч, театрын ажилтан тоогоо алджээ. Бүгд л аймшигт үхлээр хорвоог орхидог бөгөөд үүнийг сүнснүүдийн гомдолтой холбон тайлбарладаг.
Данийн Драгшолм
1215 онд баригдсан энэ шоронд XVI-XVII зуунд шашин, улстөрийн нэр хүндтэй хоригдлуудыг хорьж байжээ. Энд түүхэнд үлдэхүйц эмгэнэлт явдал гарч байгаагүй ч саарал даашинзтай хатагтайн сүнс үлдсэн байна. Түүнийг гүнгийн ахайтан Жеймс Хьюпбёрний сүнс гэдэг.
Их Британийн Райнхэм холл
Норфолк дахь энэ харшид гунигт саарал хатагтайн сүнс үлджээ. Энэ нь 1686-1726 онд амьдарч байсан Дороти Уолполийн сүнс бөгөөд Их Британийн анхны Ерөнхий сайд Роберт Уолполийн дүү юм байна. Тэрээр нөхөр Чарльзын гарт амиа алдсан аж. Нөхөр нь түүнийг харшийн нууц өрөөнд түгжиж, хөөрхий бүсгүй ус, хоолгүйгээс болж харангадаж үхжээ. Одоо түүний сүнс харшид зочилсон эрчүүдийг хорлосоор байгаа гэнэ.
Францын Шато де Шатобриан
Мөн л цайзад түгжигдсэн өрөвдөлтэй бүсгүйн сүнс шингэсэн газар. Цайзыг XI зуунд барьсан. Энэ нь Жан де Лаваль болон түүний эхнэр Франсуа де Фуа нарын тухай түүх. Нэгэнтээ Францис хааны хатан болохоор хүлээж байсан энэ бүсгүйд тийм аз тохиосонгүй. Гэхдээ тэр хааны нууц амраг болжээ. Дараа нь тэр Лавальтай гэрлэсэн ч удалгүй, 1537 оны аравдугаар сарын 16-нд амиа алдсан талаар анх дуулдсан байна. Түүнийг нөхөр нь хаантай хардаж, цайзад түгжин, бага багаар хордуулсаар байгаад амыг нь хороожээ.
С.Оюунжаргал
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих