Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Тогтоолоор байгуулагдсан аймгийн Засаг Даргын Орлогч Ч.Ганбатаар ахлуулсан "Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2018 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлд хяналт тавих ажлын хэсэг Хэрлэн суманд 2018 онд хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлын явцтай танилцлаа. Энэхүү ажлын хүрээнд Хэрлэн сумын 6-р багт баригдаж буй 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга /гүйцэтгэгч ДОЦ ХХК/, 1-р багт баригдаж буй 120 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга /гүйцэтгэгч ЦОД МН ХХК/, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн хөгжлийн төвийн барилга /гүйцэтгэгч Сүхжин ХХК/, БОЭТ болон Хан-Уул сургуулийн засварын ажлын явцтай тус тус танилцаж, хариуцсан компани, барилгын болон талбайн инжерүүдтэй уулзаж, зөвлөмж, чиглэлүүдийг өгч ажиллалаа.
Мөн энэ үеэр аймгийн төвлөрсөн хогийн цэг дээр ажилласан бөгөөд "Чойбалсан хөгжил” ОНӨҮГ-аас "Хогийн төвлөрсөн цэг”-ийн байршил буруугаас шалтгаалан байгаль, экологид хортой нөлөө үзүүлж, иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрахад сөргөөр нөлөөлж байгаа талаар дурьдаж, цаашид хогийн цэгийг нүүлгэн шилжүүлэх талаар санал, хүсэлтээ уламжилж байлаа.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=28354
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих