Аймгийн ИТХ-ын даргын удирдамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсэг ШТС-уудад хяналт шалгалт хийв. Дорнод аймгийн төвд найман ААН-ийн 16 шатахуун түгээгүүрийн станц үйл ажиллагаа явуулдгаас, гурван ШТС-ын түгээгүүр алдаатай байсныг тогтоожээ.
Тухайлбал,Стандарт ойл, Сод Монгол групп, Петровисийн ШТС-ын түгээгүүрийн шахалтын тоолуурын хэлбэлзэл нь+10-аас -42гэсэн үзүүлэлттэй байсан аж. Угтаа түгээгүүрийн алдаа+,-25 грамм байдаг, түүнчлэн энэ үзүүлэлт цаг агаарын температураас шалтгаалан өөрчлөгдсөн ч -35 граммаас хэтэрдэггүй гэнэ. Энэ алдааг газар дээр нь залруулж анхааруулга санамж өгсөн байна.
Түүнчлэн ажлын хэсгийн бүрэлдэхүүн ШТС-уудын газрын тосны бүтээгдэхүүн хадгалж буй нөөцийн сав бүрээс дээж авч, түгээгүүрийн шингэний тоолуурын битүүмжлэлийг ч шалгажээ. Харин бензин шатахуун, түлшний өнгө тунгалаг, ус болон механик хольц илрээгүй гэж ажлын хэсгийн шалгалтын тайланд дурдсан байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих