19 дүгээр зууны сүүлч, 20 дугаар зууны эхэн үеийн Сэцэн ханы сэцэн мэргэдийн нэгэн том төлөөлөгч бол Онход/ Онгуд/ овгийн Сангажавын Жамъян юм. Бидний өвөг дээдэс их бичгийн хүмүүс байсны нэг тод жишээ бол С.Жамъян гуай билээ. С.Жамъян нь бага балчир байхдаа Сэцэн ханы сэцэн мэргэдийн нэгэн бичиг номтой Билэгтэйд шавь орж,гэрээр бичиг заалгаж, улмаар монгол, манж, төвд хэл сурсан тул багаасаа бичээчээс Жанжны газар эх зохиогч түшмэл хүртэл алба хаахдаа онцгой сайн ажиллаж байсан учир 1900 онд Богдын Шавь яаманд дуудагдан очиж ажиллахдаа гүн цолоор шагнагджээ. Эрдэм чадалтай нь тодорч Богд Хаант Монгол Улсын Сангийн яамны дэд сайд болж байжээ. С.Жамъян өөрийн эрдэм мэдлэгийг бусдын үр хүүхдүүдэд эзэмшүүлэх гэж гэрээр ном заадаг байхдаа жанжин Д.Сүхбаатарыг 14 настайгаас нь эхлээд ном зааж байжээ.
1919 онд хувьсгалт нууц бүлгэмийн ажлыг эхнээс нь дэмжиж,тэднээс Зөвлөлт Орос Улсаас тусламж гуйх бичгийн эхийг зохиолцож байжээ. Монгол Улсад ардын хувьсгал ялахад Ардын Засгийн Сангийн яамны дэд сайдаар томилогдож, 1921 оны 11 дүгээр сарын 19-ний Засгийн Газрын шийдвэрээр Судар бичгийн хүрээлэнгийн даргаар томилогджээ. . С.Жамъян Монгол Улсад төдийгүй дэлхийд ховор номуудыг цуглуулж, улсын номын сан үндэслэн байгуулсан юм.
1924 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Гэгээрүүлэх Яам байгуулагдахад С.Жамъянг анхны сайдаар нь томилогдож, улсын бага сургууль, ардын сайн дурын бага сургуулиудыг байгуулж монгол үсгийн цагаан толгой, үсгийн дүрэм, тоо бодлогын сурах, заах арга зэрэг олон ном зохиожээ.
С.Жамъян нь Сэцэн ханы сэцэн мэргэдийн дотроос Манжийн үе, Богд хаант засаг, Ардын засаг зэрэг гурван төрийн үед буюу 20 дугаар зуунд тодрон гарсан нэрт эрдэмтэн, их бичгийн хүн байжээ. Одоогийн Дорнод аймгийн Булган сумын гарал үүсэлтэй иргэдээс Монголын түүхэнд оюун ухаан , суу билгээрээ том, томруун тэмдэглэгдэн, яах аргагүй бидний өвөг дээдсийн маань төлөөлөл энэ хүнийг бахархан дууриах явдал мөн.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих