
Хамгийн анх пионер сурагчдын хөвгүүд нь цэнхэр, охид нь ногоон дээлтэй, даалимбан бүчтэй байсан бол он цагийн аяст хэв загвар нь өөрчлөгдсөөр ирснийг эндээс харж болох нь ээ. Пионер бол эвлэлийн залгамж халаа, бүлгэм, салаа, цол тэмдэгтэй, бөмбөр бүрээ, сүлд дуутай үе үеийн хүүхэд багачууд эндээс хүмүүжил төлөвшлийг олж авсаар ирсэн гэж хэлж болно. Өмнө нь аймгийн музейд пионерын танхимыг тохижуулсан байсан ч үзмэрүүдийг нь дахин шинэчилж баяжуулан нээлтийг нь хийсэн нь энэ юм.
Харин аймгийн Түүхэн танхимд Дорнод аймгийн түүхийг Шолой сэцэн хааны үеэс эхлүүлэн өгүүлжээ. Сэцэн хан аймгийн анхны хаан нь Шолой сэцэн хан, 16 дахь буюу хамгийн сүүлийн Ардын хувьсгалтай золгуулсан хан бол Наваанннэрэн. 1931 онд Хан Хэнтий уулын аймгаас салж, Дорнод аймаг байгуулагдсан бол 1962 онд Чойбалсан аймаг, Баянтүмэн аймаг гэхчлэн өөрчлөгдөж байжээ. Түүхэн танхимыг байгуулахын тулд 3 өрөөг нийлүүлж томсгон 160-аад үзмэр дэлгэжээ.
Сонирхуулбал манай аймагт анхны хошуу танхим 1924 онд байгуулагдаж, анхны эмнэлгийг 1926 онд Балган тайжийн 3 өрөө дүнзэн байшинд байгуулж байсан, анхны угсармал болох 1-р байшин1966 онд баригдаж байсан гэхчлэн аймгийн үүх түүхтэй холбоотой сонин содон зүйлийг энэ танхимаас мэдэж авч болно.
Шинэ танхимын нээлтийн үеэр 60 70-аад оны уламжлалаа сэргээж Музейн идэвхтэний үнэмлэхийг ГХБХБГ-ын дарга Д.Дамдинбазар, Төв номын сангийн захирал Ж.Цагаан, ХДТ-ын дарга Л.Наранхүү нарт гардууллаа.
ДОРНОД

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2652
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих