Аймгийн Засаг даргын Тамгын газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар хуралдааны 01 дүгээр тогтоол "Төрийн албан хаагчийн сургалт хөгжил, нийгмийн баталгааг дэмжих” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн албан хаагчдыг ажлын байранд мэдлэг, чадвараа дээшлүүлэх сургалтыг Дорнод их сургуультай хамтран зохион байгуулах гэрээг өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Бат-Өлзий, Дорнод Их сургуулийн захирал Э.Ундармаа нар үзэглэв.
Энэхүү гэрээний хүрээнд орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа сургалтын байгууллын үйл ажиллагааг дэмжиж Төрийн албаны хуулийн хэрэгжилтийг хангуулах, төрийн албан хаагчдыг ур чадварыг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.
Хөтөлбөрийн 4.2.3. "Төрийн албан хаагчдын ёс зүй, харилцаа хандлага, ажлын хариуцлагын сэтгэл ханамжийн судалгааг иргэдээс аймгийн хэмжээнд жилд 2-оос доошгүй, сум, байгууллага улирал бүр хийж, дүнгийн мөрөөр цаашид авах арга хэмжээг тодорхойлон ажиллана”, 4.2.4. "Хөтөлбөрийн 4.2.3. заалт болон сургалтын нэгдсэн судалгаанд үндэслэн ёс зүйн сургалт хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж, мэргэжлийн сургууль, багш, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор сургалтыг үе шаттай зохион байгуулна”, 4.2.7. "Төрийн албан хаагчийн сургалт хөгжлийн хэрэгцээг жил бүр тодорхойлж, түүнд тулгуурлан чадавхжуулах сургалтыг орон нутагт зохион байгуулах аймгийн сургалтын мэргэшсэн багийг байгуулна” заалт тусгагдсан байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих