Монгол Улс энэ оны эхний улиралд 361 400 тонн зэсийн баяжмал экспортолж, 503.7 сая ам.долларын орлого олжээ. Энэ нь экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс долоон хувиар, орлого есөн хувиар өссөн дүн юм байна. Монгол Улс 2018 онд нийт экспортынхоо 87 хувийг уул уурхайгаас бүрдүүлсэн байна. Мөн ДНБ-ий 24 хувь, гадаадын нийт шууд хөрөнгө оруулалтын 75 хувь нь энэ салбарт ногдож байгаа аж. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас энэ талаар мэдээллээ.
Х.Батсайхан
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих