Дорнод аймаг 2019 оныг Аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан.
Тус жилийн хүрээнд бид Төрийн байгууллагууд болон сумдын Засаг дарга нартай Санамж бичиг, хамтын ажиллагаааны гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн билээ.
Ийнхүү төрийн зарим чиг үүргийг ТББ -р гүйцэтгүүлэх мeнeжмeнтийн хүрээнд орон нутгийн онцлогтой бэлэг дурсгалын бүтээгдэхүүн худалдан борлуулах цэгийг байгуулах тухай ХХҮГ-ын удирдлагуудтай хэлэлцэж ярилцсаны үр дүнд өнөөдөр Дорнод Аялал жуулчлалын НЭГДЭЛ, ХХҮГ хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Уг цэгийн үйл ажиллагаа 5 дугаар сараас эхлэх бөгөөд орон нутгийн онцлогтой бэлэг дурсгалын бүтээгдэхүүнээс гадна ХХҮГ -ын төсөлд хамрагдсан гар урчуудын бүтээлийг худалдан борлуулах юм.
Улмаар борлуулалтын цэгийг Тана худалдааны төв болон хэд хэдэн газарт байгуулахаар болжээ.
ДОРНОД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭГДЭЛ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих