Японы хууль сахиулагчдын мэдээлж байгаагаар мягмар гарагийн өглөө Кавасаки хотод 16 хүнийг хутгалсан хэрэг гарсан байна. Халдлагын улмаас нэг том хүн, нэг хүүхэд амиа алджээ. Халдлагад өртсөн 16 хүний дотор бага ангийн хүүхдүүд байсан байна. Мэдээллийн “Kyodo” агентлагийн мэдээлснээр халдлага үйлдсэн этгээдийг баривчилж хорьжээ. Сэжигтэн баригдахаасаа өмнө өөрийгөө мөрөндөө хутгалсан аж. Цагдаа нар хэргийн газраас хоёр хутга олсон байна.
Эх сурвалж: BloombergTV.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих