"Зүүн бүсийн гоёл-2019” хувцас загварын наадам өнөөдөр Хөгжимт драмын театр боллоо. Зүүн бүсийн хэмжээнд хувцас үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн хүрээнд зохион байгуулдаг уг наадам нь оёдолчид, гуталчдын ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага судлах, хүн амын соёл, таашаалд нөлөөлөх зорилготой уг наадам 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ жилийн тухайд Зүүн бүсийн гэсэн онцлогтойгоор Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгуудын оёдолчид, загвар зохион бүтээгчид үндэсний, гоёлын, өдөр тутмын хувцас загвар гэсэн төрлүүдээр 300 гаруй бүтээлээр өрсөлдсөн юм. Өнөөдөр болсон нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, ХХААГ-ын дарга Н.Батсайхан, Монголын Үйлдвэрлэлийн хоршоололын холбооны дарга Ч.Алтангааяа, Улаанбаатар хотын "Шилмэл загвар” ХХК-ны загвар зохион бүтээгч П.Зултай нар оролцлоо.
"Зүүн бүсийн гоёл-2019” Зүүн бүсийн наадмыг аймгийн ЗДТГ, ХХААГ, аймгийн Үйлдвэрлэлийн хоршооллын холбоо зохион хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Наадмын Ерөнхий шүүгчээр:-Шилмэл загвар компаний багш П.Зултай
Шүүгчээр:
-Монголын Үйлдвэрлэл Хоршооллын холбооны Тэргүүн Ч.Алтангааяа
-Дорнод аймгийн Үйлдвэрлэл Хоршооллын холбооны Тэргүүн П.Мөнхзул нар ажиллалаа.
Үндэсний хувцасны загварын төрөлд
1-р байр -Дорнод аймаг МСҮТ-"Донж уран шаглаа” загвар
2-р байр -Дорнод аймаг Оёдолчдын холбооны Б. Алтантуяа, З. Хонгорзул – "Донж” загвар
3-р байр -Дорнод аймаг Оёдолчдын холбооны ахмадууд- "Хатад” загвар
Тусгай байр -Говьсүмбэр аймаг Г. Болортуяа- "Шинэлэг” загвар
Гоёлын хувцасны загварын төрөлд
1-р байр -Дорнод аймаг Политехник коллеж –"Эрхэмсэг” загвар
2-р байр -Сүхбаатар аймаг С. Бямбасүрэн –"Монголжингоо” загвар
3-р байр -Дорнод аймаг Б. Цэрэнханд- "Гялбаа” загвар
Тусгай байр -Говьсүмбэр аймаг Г. Цэвэгмид
Өдөр тутмын хувцасны загварын төрөлд
1-р байр -Дорнод аймаг З. Алтанзул – "Элегант” загвар
2-р байр Дорнод аймаг " Ханчирс” ХХК -"Хасаа бренд”
3-р байр Хэнтий аймаг Д. Энхмаа
Тусгай байр -Сүхбаатар аймаг Д. Уранчимэг –"Торгоны хээ” загвар
Өсөх ирээдүйтэй загвар өмсөгчөөр Б. Сувд-Эрдэнэ \Дорнод аймаг Хэрлэн сум 1-р сургууль\
Шилдэг загвар өмсөгч эрэгтэй Г. Болд-Эрдэнэ \Дорнод аймаг Хэрлэн сум Flower сургууль\
Шилдэг загвар өмсөгч эмэгтэй Б. Орхон \Дорнод аймаг Хэрлэн сум 5-р сургууль\
Гран при шагнал буюу шилдэгийн шилдэг оролцогчоор энэ удаагийн зохион байгуулагч Дорнод аймаг шалгарлаа. Зүүн 5 аймаг оролцлоо. \Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь\
Гутлын төрөлд
Дорнод аймаг Хэрлэн сум Х.Энхбат захиралтай "Дорнын алтан гутал" ХХК тус тус шалгарлаа.
www.dornod,gov.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=31119
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих