Монгол улсын хэмжээнд хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Бяцхан зорчигч” арга хэмжээ Монгол улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна. Дорнод аймгийн хэмжээнд хүүхдээ буруу тээвэрлэсэн ялангуяа урд талын суудалд өвөр дээрээ авч явсан тохиолдолд, цонхоор шагайж харуулсан, зориулалтын суудалгүй тээвэрлэсэн, аюулгүйн бүс зүүлгээгүй гэх мэт хүүхдийг буруу тээвэрлэсэн энэ зөрчлүүдэд цагдаагийн байгууллагаас арга хэмжээ тооцохоосоо урьдчилаад зөрчил гаргасан тээврийн хэрэгсэл буюу эцэг эхчүүдийг нь товлосон 7 хоногт хоёр өдрийн албадан сургалтад суулгах юм. Тиймээс хүүхдүүдээ зөв тээвэрлэн насны онцлогт нь тохирсон машины зориулалтын суудалд нь суулгаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=31312
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих