"Хайртай" аяныг дэмжигч "Та Монгол ээж” ТББ-аас Дорнод аймгийн ээжүүдэд зориулж "Хүүхэд хүмүүжүүлэх Монгол ухаан” сэдэвт сургалт Хѳгжимт драмын театрт амжилттай болж өндөрлөлөө. Эх үрийн судар, Үрийг хүмүүжүүлэх судар эмхтгэн гаргасан соёл, судлаач Ц.Наранхандын лекцэд аймгийн ахмад настнууд болон залуу ээж аавуудын төлөөлөл оролцлоо.
Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор хэрэгжүүлж буй "Хайртай” аяны хүрээнд "Эх орны хийморь" ХУРД хамтлагийн тоглолт-Дорнод Политехник коллежийн спорт талбайд өнөөдөр буюу 6 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдах тул иргэд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=31451
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих