Цагдаагийн байгууллагын түүхт 98 жил, Дотоодын цэргийн 97 жил, Эрүүгийн цагдаагийн албаны 85 жилийн ойн баярын хүрээнд Цагдаагийн газрын алба хаагчдыг амраах, тэдний дунд эвсэг, хамтач уур амьсгал бүрдүүлэх зорилгоор Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам "Соёл, соён гэгээрүүлэх ажил” /код 940/ "Биеийн тамир, спортын арга хэмжээ зохион байгуулах” /код 941/ -т заасны дагуу Баянтүмэн сумын "Ухаа арал” амралтын газарт гэр бүлийн гишүүдийг оролцуулан Цагдаагийн баярын арга хэмжээг удирдамж төлөвлөгөөний дагуу 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа.
Баярын үеэр алба хаагч нарын дунд Үндэсний бөхийн барилдаан, Холимог гар бөмбөгийн тэмцээн, Сурын харваа, Шагай харваа, Дартс шидэлт зэрэг олон төрөлт спортын тэмцээнийг зохион байгуулж, тэмцээн тус бүрт байр эзлүүлэн, 1, 2, 3 дугаар байранд шалгарсан алба хаагчдад Өргөмжлөл, медалиар шагнаж, багийн дүнгээр Чойбалсан хотын цэвэр усны эх үүсвэрийг хамгаалах тусгай салаа "Тэргүүн” байр эзэлсэнээр шилжин явах цомын эзэн болсон байна.
Цагдаагийн баярын арга хэмжээнд сахилга ёс зүйн зөрчил дутагдалгүй соёлтой оролцсон хамт олон, гэр бүл, алба хаагчдыг шалгаруулж дурсгалын зүйлээр урамшууллаа. Баярын арга хэмжээнд идэвх санаачлага, соёлтой оролцсон хамт олондоо баярлалаа.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=31658
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих