Аймгийн ИТХ-аар баталсан "Бэлчээр, хадлан, тэжээлийн талаар баримтлах бодлого”-ын хүрээнд бэлчээр, хадлангийн талбайг зохистой ашиглаж, сайжруулан хамгаалахад ажлын хэсэг хяналт тавин ажилласан. "Тал нутгийн хадлан тэжээл бэлтгэгчдийн холбоо”, "Сүү үйлдвэрлэгчдийн дэвшил холбоо”-той уулзаж хадлангийн газар олголт, хадах хугацаа, хадлан хадах технологийн горимыг мөрдөж ажиллах түүнд гардаг зөрчил зэрэг асуудлыг авч хэлэлцэн санал хүсэлтийг сонслоо.
Энэхүү уулзалтад аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат оролцсон бөгөөд холбогдох удирдлагууд тус холбоодыг хуулийн хүрээнд дэмжин ажиллахаа илэрхийллээ.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=31814
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих