Тус сумаас Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч буй оюутан залуучуудтай уулзалт зохион байгууллаа. Уулзалтанд нийт 25 оюутан, залуучууд хүрэлцэн ирсэн. Мөн аймгийн ИТХ-ийн Төлөөлөгч Б.Оюунбилэг, БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхзул, Нутгийн зөвлөлийн гишүүн Д.Батсайхан, Ж.Болдбаатар, ахмад багш Б.Мэдраа, М.Намжилмаа нар хүрэлцэн ирж оюутан залуучуудад сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх нөхцөл боломжийн талаар мэдээлэл өгсөн.
Уулзалтын үеэр сумын ИТХ-аас батлагдсан "Оюутанд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх” дэд хөтөлбөрт хамрагдсан 7 оюутантай гэрээ байгуулж, эрхийн бичиг гардуулав.
Үүнд:
1. Сүхбаатар Гэрэлмаа - Энэрэл АУ-ны дээд сургуулийн НЭМ, сувилагч мэргэжлээр III курс 2.000.000 төгрөг,
2. Цогтбаатар Ариунзаяа - МУБИС-ийн Монгол хэл, уран зохилын багш мэргэжлээр III курс 2.000.000 төгрөг,
3. Жаргалбат Нандинжаргал- АШУИС-ийн Хүний их эмч мэргэжлээр III курс 2.000.000 төгрөг,
4. Амгаланбаатар Уянга - АШУҮИС-ийн Сувилахуй мэргэжлээр I курс 1.000.000 төгрөг,
5. Алтантулга Уугантуяа - АШУҮИС-ийн Сувилахуй мэргэжлээр I курс 1.000.000 төгрөг,
6. Дамдинсүрэн Батцэрэн - ХААИС-ийн Малын их эмч мэргэжлээр III курс 1.000.000 төгрөг,
7. Өлзийбат Оюун - МҮИС-ийн Нүүр ам, судлал мэргэжлээр II курс 1.000.000 төгрөгийн дэмжлэгийг тус тус олгов.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=32404
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих