АНУ-ын ерөнхийлөгч Авраам Линкольн гуталчны хүү байсан ч АНУ-ын ерөнхйилөгч болж чадсан нэгэн. Тухайн үеийн язгууртнууд энэ бол доромжлол гэж үзсэн .Түүнийг тангараг өргөх гэж байхад нэг сенатор босж ирээд :-Ноён Линкольн хэдийгээр та азаар, санамсаргүй байдлаар ерөнхийлөгч болсон ч гуталчны хүү гэдэг гарвалаа битгий мартаарай гэжээ. Гэтэл Линкольн : -Намайг тангараг өргөх гэж байхад миний аавын тухай сануулсанд гялайлаа . Миний эцэг аугаа хүн байсан юм. Түүний хийсэн гутал төгс урлаг болдог .Би ямар ч мундаг ерөнхийлөгч байсан аавынхаа хаана нь ч хүрэхгүй хүн гэж хариулжээ. Аугаа хүн гэхээр дээд язгууртай, эрдэмтэй, чадалтай хүн биш. Хүн бүр өөр өөрийн дахин давтагдашгүй мөн чанартай. Түүнийгээ нээсэн хүмүүс аугаа болж чаддаг. Тиймээс хэн нэгэнд танигдсан хүн шиг байхын төлөө хичээх хэрэггүй. Зүгээр л өөрийнхөөрөө бүгдийг хийж үзэж, өөрийн сурах арга барилаар өөрийгөө нээгээрэй. Тань шиг сэтгэдэг, боддог, бүтээдэг хүн энэ дэлхийд байхгүй. Та цор ганц хувилбар болохоор аугаа хүн болж чадна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих