Улсын хэмжээнд зохион явагдаж буй "Зэвсэг-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд тус Цагдаагийн газраас иргэдийн эзэмшлийн галт зэвсгийн үзлэг шалгалтыг аймаг болон сумдын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.
Энэхүү арга хэмжээг Галт зэвсгийн тухай хууль, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2015 оны А/220 дугаар тушаалаар батлагдсан "Галт зэвсгийн тооллого явуулах журам”-д заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийн тооллогыг явуулж байгаа аж.
Тооллого 9 дүгээр сарын 20-ний өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаанд галт зэвсгийг бүртгэх, гэрчилгээжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Иймд иргэд олон нийт та бүхэн галт зэвсгийн тооллогод идэвхтэй хамрагдаж эзэмшил, өмчлөлд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслээ харьяа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад заасан хугацаанд бүртгүүлж, хуулиар олгогдсон үүргээ биелүүлэхийг уриалж байна.
Хэрэв заасан хугацаанд галт зэвсгээ бүртгэлд хамруулаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцох болохыг анхааруулъя.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=32483
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих