УИХ-ын зарим гишүүний хөрөнгө орлого өмнөх дөрвөн жилийнхээс эрс нэмэгдсэн талаар мэдээлэл гарсан. Уг асуудлыг шалгуулж, хөрөнгө орлого нь нэмэгдсэн гишүүдээс тайлбар авах ёстой гэж “Бид уучлахгүй” ТББ-аас УИХ-ын Ёс зүйн байнгын хороонд хандаад байгаа билээ. Уг асуудлаар хуралдана гэдгээ Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ мэдэгдээд байгаа. Мөн АТГ-ыг ч ажлаа хийж, шалгахыг давхар сануулж буй. Үүнтэй зэрэгцэн бас нэгэн УИХ-ын гишүүн 500 сая төгрөгөөр марк худалдан авсан мэдээлэл гарлаа. Уг мэдээллийг УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн сошиал орчинд гаргаж, амралтын өдрүүдэд эзнийг нь хайж эхэллээ.


Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих