"Монгол ургацын” гэж итгэн хэрэглэж заншсан хүнсний ногоонд хийсэн
судалгаагаар нийт 275 дээжийн 40 орчим хувьд нь пестицид буюу хорт
бодис илэрчээ. Тодруулбал Сэлэнгэ аймгаас ирсэн ногооны 55 хувь, Төв
аймгийн зарим сумаас ирсэн ногооны 34 хувь, Өмнөговь аймгаас ирсэн улаан
лооль, өргөст хэмхийн 33 хувь, нийслэлийн Баянзүрх дүүрэгт тарьсан
улаан лооль, өргөст хэмхийн 40 хувьд нь хорт бодис илэрсэн байна.
Хятад буюу импортын хүнсний ногооны 49 хувьд нь пестицидийн үлдэгдэл маш их, 31.37 хувьд нь нэлээд их буюу өөрөөр хэлбэл 80 гаруй хувь нь хортой гарчээ.
Пестицид хэмээх хорт бодис нь хүний төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг хямруулж, дотоод шүүрлийн булчирхай, цус төлжүүлэх эрхтэн, зүрх судасны тогтолцоо, элэг бөөрөнд муугаар нөлөөлөх юм байна. Мөн бэлгийн эс хордуулах, ургийн гаж хөгжил, төрөлхийн согогтой хүүхэд төрөх, хүний хромосом, генд нөлөөлөх, хорт хавдар үүсгэх зэрэг хор нөлөөтэй аж.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=330
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих