С.САРУУЛ
Тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа тэглэх хууль батлагдсантай холбоотойгоор тэтгэврийн зээл олгох журамд өөрчлөлт оруулах юм. Жилд нэг удаа зургаа хүртэл сарын тэтгэвэр барьцаалсан зээлийн үйлчилгээ үзүүлэх талаар Монголбанк, арилжааны банкуудтай ярилцаж байна. Сар шинийн баяраас өмнө зээлийн нөхцлөө тогтох юм байна. Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Монгол” компанийг 900 тэрбум төгрөгийн бонд гаргахыг зөвшөөрсөн тогтоол гаргах асуудлыг хэлэлцсэн. Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төсөл батлагдсантай холбоотойгоор дагалдах хоёр журмыг батлахаар хэлэлцэж байна.
Үүний нэг нь тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэхтэй холбоотой журам, тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөг олгох тухай журмыг баталснаар зээлийг тэглэж, зээл аваагүй иргэдэд үнэт цаас олгох боломжтой. Тэтгэврийн зээлийн хугацааг зургаан сар болгож хүүг багасгах асуудлыг эцэслэн шийдээгүй байгаа боловч хүүг 6-аас дээш хувиар тооцохгүй байх гэж тооцож байгаа .Сар шинийн баяраас өмнө зургаан сарын хугацаатай тэтгэврийн зээл олгох асуудлыг шийдэхээр ажиллаж байна” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих