Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалын нэг үр дүн гарч байна хэмээн Засгийн газрын ХМОНХА-наас мэдээллээ.
Тодруулбал, ОХУ-ын өмчлөлд байсан монгол айл, өрхүүдийн түрээслэдэг 550 гаруй орон сууцны барилгыг эдгээр айл, өрхүүдэд өмчлүүлэхээр болжээ.
Түүнчлэн Улаанбаатар, Дархан дахь дэд станцуудын болон бусад 6 обьектыг ОХУ-ын өмчлөлөөс Монголын төрийн өмчлөлд үнэгүй шилжүүлж байгаа юм.
1998-оноос хойш 550 гаруй өрх, орон сууцаа хувьчилж авах өргөдөл, хүсэлтээ үе үеийн Засгийн газарт тавьсаар ирсэн энэ асуудал ийнхүү шийдэгдэв.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих