2012 оны 10 сарын 6-ны өдөр. Тэнгис кино театрын хажууд баригдаж буй
"Эко констракшн”-ы барилга дээрээс төмөр унаж 21 настай оюутан
залуугийн аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Уг нь энэ
барилгыг бариулахгүй гэж мэргэжлийн хяналтын газраас мэдэгдээд байсан
ч бариулахгүй байх хөг нь өнгөрсөн бололтой юм. Өнөөдөр энэ барилга
дээр өдөр шөнөгүй хэсэг бүлэг нөхдүүд ажиллаж байна.
Тэгвэл
энэ газар нь иргэн Колъя овогтой Пүрэвийн нэр дээр байдаг ажээ.
Тэрбээр барилга сүндэрлэж байгаа энэ барилгын талбайд буюу нийтийн
эзэмшлийн газарт усан оргилуур барина гэж анх газрын зөвшөөрөл авсан
байдаг. Гэтэл түр хугацааны дараа 16/24-ийн хэмжээтэй барилгын хамт
усан оргилуур барихаар болж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас
зөвшөөрлөө авсан ажээ. Төд удалгүй усан оргилуур нь үйлчилгээний төв
болон хувирч 30/24 хэмжээтэй 16 давхар барилга болсон байна. Барилга
бариулж байгаа этгээдийн хувьд 16 давхар нь чамлалттай санагдсан тул
БХБЯ- аас барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авч 22 давхар албан
тасалгаа болгохоор өнөөдөр барилгын ажлыг гүйцэтгэж байна.
Тэгвэл
анх барина гэж амлаад байсан усан оргилуурыг Чингэлтэй дүүргийн V
хороонд уг барилгын компанийн бус орон нутгийн төсвөөр барьсан бөгөөд
энэхүү ажилд нь Чингэлтэй дүүргийн Өмчийн газар хамтарсан ажээ.
Төр
түмнийг ингэж хулхитаж, нүглийн нүдийг гурилаар хуурч байгаа төрийн
албан хаагчид болон байгууллагуудад хариуцлага тооцуулмаар байна.
Өөрөөр хэлбэл, Шадар сайд Д.Тэрбишдагвын шууд мэдлийн мэргэжлийн
хяналт, Н.Алтанхуягийн шууд мэдэлд байх БХБЯ-нд шалгуулж оруулах
шаардлага байгааг зөвхөн энэ барилга харуулж байна.
Хүний алтан
амиар тоглосон нь багадаж өөрсдийнхөө мөнгөөр бус татвар төлөгчдийн
мөнгөөр өөрсдийнхөө амлалтыг бариулдаг иргэн К.Пүрэв гэгчийг
шалгуулмаар байна.
Төр нь, төрийн албан хаагчид нь, төрийн байгууллага нь ард түмнээр ингэж даажигнадаг болсон юм уу?
www.DORGIO.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих