Үндэсний
их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
/Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, Д.Батцогт, Б.Чойжилсүрэн
2014.01.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, далай аварга цолыг хасах тухай/ -ийн
анхны хэлэлцүүлгийг хийв. Өнөөдөр монгол үндэсний бөхийн хөгжил өндөр
түвшинд хүрч өрсөлдөөн их болж байгаа нь үндэсний бөхийн дархан аварга
төрөх боломжийг хомсдуулж байна. Далай аварга цолыг хасах нь зүйтэй
гэсэн санал олон түмний дунд ихээр яригддагийг ч анхаарч үзэх нь зүйтэй
хэмээн төсөл санаачлагчид үзэж шинээр олгогдох болсон улсын далай аварга
цолын чимэгийг олгодоггүй болгохоор хуульчлах саналтай байгаа юм.
Хуулийн төсөл батлагдсанаар Монгол үндэсний бөхийн цол чимэгийн агуулга
сайжирч, олон түмний дунд нэр хүнд улам өсөхийн сацуу бөхчүүдийн шударга
өрсөлдөөн, барилдааны чанарт өөрчлөлт гарна хэмээн төсөл санаачлагчид
үзжээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг
анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй гэсэн Улсын Их Хурлын гишүүн
Р.Гончигдоржийн гаргасан саналыг дэмжсэн байна.
Ингэснээр
хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах Байнгын хорооны санал
77,6 хувийн саналаар дэмжигдлээ. Байнгын хорооны санал дэмжигдсэн тул
хуулийн төслийг батлах санал хуралдаанд оролцсон гишүүдийн 80,7 хувийн
саналаар дэмжигдэж Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт
оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа.
Д.Анар
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3428
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих