
Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн дөрвөн байлдагч БНАСАУ-ын барилгын ажилчдад зодуулж гэмтсэн тухай бид мэдээлсэн.
Үүний дагуу ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнайгаас энэ талаар тодрууллаа.
-Зэвсэгт хүчний 016 дугаар ангид алба хааж байсан дөрвөн байлдагч юунаас болж зодуулсан юм бол?
-Танай сонинд гарсан мэдээлэл үндэслэлтэй. Уг хэрэг мөрдөн байцаалтын
шатанд байгаа. Бидэнд ирсэн урьдчилсан мэдээллээр "Номин констракшн”
компанийн барилгад ажиллаж буй монгол ажилчид болон БНАСАУаас ирсэн
барилгын ажилчдын хооронд маргаан үүсэж, зодоон болсон юм билээ. Энэ үед
хойд солонгосчууд андуурч манай цэргийн алба хаагчдад гар хүрсэн
бололтой.
Тус ангийн захирагчид гурван сарын цалинг 20 хувь бууруулах сахилгын арга хэмжээ авсан. Мөн цэргүүдийг ахалж ажиллаж байсан хоёр ахлагчийн цалинг бууруулахаар шийдсэн.
Хойд солонгосчуудын байр нь дээрх компанийн монгол ажилчдын байр, манай дөрвөн цэргийн алба хаагч, хоёр ахлагчийн амьдардаг байртай ойрхон байдаг. Монгол ажилчидтай зодолдох үеэрээ андуурч манай цэргийн алба хаагчдын байр руу дайрсан гэсэн. Зарим хэвлэл, цахим хуудсаар Хойд солонгосын цэргийн алба хаагчид монгол цэргүүдтэй зодолдсон хэмээн хоёр орны харилцаанд сэв суулгаж мэдэхүйц мэдээлэл цацаж буй нь үндэслэлгүй гэдгийг онцлон хэлье.
-Тэднийг хувийн компанийн барилгад ажиллуулах зөвш өөрөл
ЗХЖШ-аас олгосон юм уу? Өмнө нь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн алба
хаагчдыг зөвшөөрөлгүйгээр барилгад ажиллуулснаас хугацаат цэргийн алба
хаагч хүнд гэмтсэн хэрэг гарсан шүү дээ.
-Монгол Улсын Ерөнхийл өгчийн 159 дүгээр зарлигийг үндэслэн Ерөнхийлөгч,
Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн шийдвэр, Батлан хамгаалахын сайдын
зөвшөөрлөөр хугацаат цэргийн алба хаагчдыг улс орны бүтээн байгуулалт,
ургац хураалт, хаврын тариалалтад оролцуулдаг.
Үүний дагуу 2014 онд цэргийн 1600 хүртэл алба хаагчийг бүтээн байгуулалтын ажилд оролцуулахаар заасан байгаа. Харамсалтай нь Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн дөрвөн цэргийг хэн нэгний зөвшөөрөлгүй, зөвхөн ангийн захирагч дур мэдэн "Номин констракшн”-д ажиллуулсан байсан. 336 дугаар ангийн алба хаагчийг ч мөн ЗХЖШ-аас зөвшөөрөл авалг үйгээр ажиллуулж, үүний улмаас байлдагч хүнд гэмтсэн. Тиймээс тус ангийн захирагчаар ажиллаж байсан, хурандаа З.Тогоод арга хэмжээ авч ажлаас нь халсан байгаа.
-016 дугаар ангийнханд ямар хариуцлага тооцох вэ?
-Тус ангийн захирагчид гурван сарын цалинг 20 хувь бууруулах сахилгын
арга хэмжээ авсан. Мөн цэргүүдийг ахалж ажиллаж байсан хоёр ахлагчийн
цалинг бууруулахаар шийдсэн. Хууль хяналтын байгууллагад шалгаж буй
эрүүгийн хэргийн шийдвэрээс шалтгаалж цаашид ямар арга хэмжээ авах нь
тодорхой болох байх.
-Зодуулсан цэргийн алба хаагчдын биеийн байдал ямар байгаа
вэ? Энэ асуудлыг барилгын компани болон цэргийн ангийнхан нь нууцлах гэж
оролдсон гээд байгаа шүү дээ.
-Цэргүүдийн бие сайн байгаа. Зарим хэвлэлд бичсэн шиг маш хүнд гэмтэж
бэртсэн зүйл байхгүй. Гурав нь ангидаа үүргээ гүйцэтгэж байна. Нэг нь
Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж
байгаа. Байлдагч Г.Амгалангийн нурууны зөөлөн эдийн гэмтэлд зохих
эмчилгээг хийж байна. Зодоон болсны дараа цэрг үүдийг ажиллуулсан
компани нь ГССҮТ болон хувийн эмнэлэгт хандаж, анхны тусламж үзүүлээд
анги руу нь явуулсан байсан.
Тавдугаар сарын 28-нд гарсан уг хэргийг зургадугаар сарын 6-нд мэдэж, ЗХЖШ-аас томилсон эмч нар тус ангид очиж зодуулсан цэргийн алба хаагчдад үзлэг хийсэн. Цэргүүдийн хуйх нь язарсан, зөөлөн эд нь гэмтсэн, ГССҮТ-д оёдол тавиулан, ангийнхаа эмнэлэгт хэвтсэн байхад нь үзээд, байлдагч Г.Амгалангийн биеийн байдлаас шалтгаалж дээрх эмнэлэгт шилжүүлсэн.
-Цэргийн алба хаагчдыг бүтээн байгуулалтад оролцуулж, зам
барилга, ургац хураалт, ойн цэвэрлэгээнд зөвшөөрлийн дагуу ажиллуулдаг.
Ингэж ажиллуулсны цалин урамшууллыг цэргүүдэд нь өгдөг үү?
-50 хувь нь ЗХЖШ-т, үлдсэн нь анги байгууллагын дансанд шилждэг. Зэвсэгт
хүчний 016 дугаар ангийн ой энэ онд тохиож байгаа тул үүндээ хандив
цуглуулахын тулд цэргүүдээ хувийн компаниудад ажиллуулсан гэж
удирдлагууд нь хэлж байгаа.
Г.Орчлон

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих