
Хот хоорондын, аймаг, сум хоорондын нийтийн зорчигч, ачаа тээврийн
үйлчилгээ үзүүлдэг тээврийн хэрэгслийн нэгдсэн зогсоолыг дүрэм журам,
стандартын дагуу тохижуулах орчин нөхцөлийг хангаж ажиллахыг "Дорнод
худалдаа” ХХК-ийн захирал Д.Шинэбаярт даалгаж захирамжийг хэрэгжүүлэн
ажиллахыг үүрэг болгожээ. 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Аймгийн
Засаг дарга С.Ганбат, холбогдох албаны удирдлагуудтай тус захирамжийн
хэрэгжилттэй газар дээр нь очиж танилцлаа. Хөдөө орон нутагт тээвэр
эрхлэгч нартай уулзаж тэдний санал сэтгэгдлийг сонссон юм. Аймаг орон
нутгаас хийж хэрэгжүүлж байгаа ажил замын хөдөлгөөний аюулгүй байдлыг
хангах, ачааллыг бууруулах, иргэд тээврийн, хэрэгслийн чөлөөтэй зорчих
нөхцөлийг бүрдүүлэх зорилготой тус ажлыг дэмжиж байгаагаа жолооч нар
илэрхийлж байлаа. Ингэснээр хөдөө орон нутгийн тээврийн хэрэгслээр
үйлчлүүлэгч нар "Шүр” захын зүүн хойд талд байрлах, зогсоол дээрээс
үйлчлүүлэх боломжтой болж байгаа юм.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=346
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих