Түүний үнэт эдлэл 3 тэрбум 700 сая төгрөгөөр үнэлэгджээ. Тэрээр Өмнөговь аймгийн орон нутгийн "Тавантолгой” нүүрсний ордыг эзэмшигч бөгөөд монголд 1 тэрбум 264 сая төгрөг 484мянган төгрөгийн хадгаламжтай аж. Мөн үүнээс гадна тэрээр гадаадад 68 сая 817 мянгаар хэмжигдэх валютын хадгаламжтай гэж ХОМ-доо мэдүүлжээ.
Тэрээр "Ажнай корпораци”, "Таван Толгой”, "МЭК”, "ВВУ”, "ММС”, "Капитрон банк”, "Монгол Эд Импекс”, "Баянгол ЗБ”, "Талх Чихэр”, "Жуулчин говь”, "Ариг Гал”, "Мах Импекс ", "Говь”, "Авто зам”, "Улсын Их дэлгүүр", "Монгол Шилтгээн”, "Женко Тур бюро”, "Инвест Капитал” зэрэг 18 компанид хувь эзэмшдэг юм байна. Энэ бүх хөрөнгөнөөс нь харвал Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэнчилэн Монголын "эзэн” гэгдэх 30 гэр бүлтэй ч бизнесээрээ холбогддог бололтой. Тухайлбал, тэрээр ард түмний мэддэгчилэн Ерөнхийлөгч Х.Баттулгын "Баянгол” зочид буудал, "Талх чихэр”, "Мах импекс”, "Женко тур бюро” компанийн хувьцааг эзэмшдэг бол олноо "Таванбогдын” хэмээгддэг Баатарсайханы мэдлийн "Говь” компанид, "Номин”-гийн гэгддэг Ш.Баярсайханы "Улсын их дэлгүүр" компанийн хувьцаа эзэмшигч юм байна.




Эх сурвалж: tvmongolia.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=34600
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих