Чойбалсан хотын төвд энэ зун богино хэмжээтэй зам, авто зогсоол, явган хүний зам тавих, орон сууцнуудын дээвэр засварлах зэрэг тохижилтын ажил өрнөж байна.
Тухайлбал, "Ган Хэрлэн” зочид буудлаас "Маршал” хотхон хүртэл 100 метр автозам, хоёр талаар нь явган хүний зам тавих ажил эхэлж, "Авто агро” ХХК гүйцэтгэж байгаа юм. Мөн орон нутгийн авто замын сангийн хөрөнгө оруулалтаар Тусгаар тогтнолын талбайн урд талын автозам, зогсоолыг шинэчлэх ажлыг хийж дуусгажээ. Одоогоор энэхүү замын урд хэсэгт явган хүний зам тавих ажил үргэлжилж байна. Нийт 80 метр урт, долоон метр өргөн тус замын хоёр талаар нийт 30 машин байрлуулах талбай, 100 метр явган хүний зам тавихаар төлөвлөжээ. Өнгөрсөн саруудад орон сууцны11 байрны гадна явган хүний зам тавьсан бол2016 оноос хойш аймгийн төсвийн хөрөнгөөр нийтийн орон сууцны 33 барилгын дээврийг засварлаад байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих