Дорнод аймгийн нийт нутгийн 75 хувьд зуншлага сайн байгаа бол Баянтүмэн, Матад, Чулуунхороот сумдад тааруу байна.
Тиймээс дээрх сумдад хадлан бэлтгүүлэхгүй байхаар шийдвэрлэв. Түүнчлэн Цагаан-Овоо сум энэ жил хадлангийн талбайгаа өнжих шийдвэр гаргасан учраас бусад сумын нутагт ургацын байдлаас шалтгаалан хадланг бэлтгүүлнэ. Улсын онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын дагуу Дорнод аймагт төлөвлөгөөт ажлууд хийж байна. Эхний ээлжид аймаг орон нутгийнхаа ААН, иргэдээр хадлан бэлтгүүлж, дараагийн шатанд нөөц бололцоог харгалзан бусад аймаг, сумдын ААН, иргэдэд зөвшөөрөл олгоно гэв.
Цаг агаарын урьдчилсан төлөвөөр ирэх өвөл олон жилийн дунджаас ахиу цас орж, цагаан зуд нүүрлэх магадлал өндөр гэдгийг анхааруулж байна.
Montsame.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих