
Дорнод/МОНЦАМЭ/.Хэрлэн голд живсэн гурван хүний цогцсыг эрэн олж Цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгчээ. Тухайлбал,Хэрлэн сумыннэгдүгээр баг Бунхан толгой орчимд 27 настай, эрэгтэйГ, 28 настай, эрэгтэйПпнар усанд осолдсон тухай дуудлагыгэнэ сарын еснийөглөөний07:03 цагт Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийннайманалба хаагч,нэгавтомашин,хоёрзавьтай эрлийг зохион байгуулж, маргааш өглөө нь08:25 цагтнэг цогцсыг анх осолдсон газраас зүүн зүгт 300 метрийн зайнас олсон байна. Харин ослоос гурван өдрийн дараа12-ны өдрийн13:47 цагтнөгөө цогцсыганх осолдсон газраас зүүн зүгт 10 км-ийн зайд Хэрлэн сумынтавдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Хадан хясаа” орчоосголын мандал дээр доошоо харсан байдалтай хөвж байсныг олсонгэж мэдээллээ.
Мөн Хэрлэн сумынзургадугаар баг "Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд хөл алдаж усанд осолдсон30 настай Г-ийнцогцсыг анх осолдсон газраас зүүн зүгт 50 км-т Баянтүмэн сумын Жаргалант багийн "Хутаг уул” орчим голын хойд талын эрэгт усны мандал дээр доош харсан байдалтай хөвж байсныголжцагдаагийн газарт хүлээлгэн өгчээ.
Хур бороо ихтэй, үерийн түвшингээс хэдүйн давсан энэ үед голд орохгүй байх, бага насны хүүхдээ хараа хяналтгүй явуулахгүй байхыгБүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газраас анхааруулсаар байгаа юм. Тус газраас өдөр бүр Хэрлэн гол дагуу эргүүл хяналт хийж байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=34962
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
Сэтгэгдэл бичих