
Улсын
Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн Өмнөд
Судан Улсад хийсэн айлчлал, үйл ажиллагаатай холбогдох гэрэл зурагчин
Ц.Баярсайханы болон бусад цэргийн сэтгүүлчдийн авсан 180 гаруй түүхэн
баримтат, сонирхолтой гэрэл зургуудыг дэлгэжээ.
Үзэсгэлэнд
саатсан хэн бүхэн монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөн, эх орныхоо
нэрийн хуудас болж харь газар, халуун цэгт, байгаль, цаг агаарын хүнд
нөхцөлд цэрэг хүний эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбааг харуулж,
мэргэжлийн ур чадвар, сахилга зохион байгуулалтаараа бусад орны мөрдэс
нэгтнүүдээ хошуучлан, үүргээ өндөр хариуцлага, ур чадвартайгаар биелүүлж
буй үе, үеийн энхийг сахиулагчид, шинэ цагийн дайчин баатрууд дэлхийд
данстай цэрэгэрс, олон мянган цэнхэр дуулгатнуудаараа бахархахын
зэрэгцээ монгол цэргүүдийнхээ үүрэг гүйцэтгэсэн улс, орнуудын ард түмний
аж амьдрал, дайн дажин, үймээн самууны хөлд нэрвэгдсэн хот, суурингийн
байдал, байгалийн үзэсгэлэнгээр аялж болох юм. Мөн МЦМ-н сан хөмрөгт
хадгалагдаж буй энхийг сахиулах ажиллагаанд хэрэглэдэг цэргийн алба
хаагчдын дүрэмт хувцас, Ирак дахь цэргийн баазад болсон халдлагын үед
шатсан Монгол Улсын Төрийн далбааны хэсэг, дэлбэрсэн пуужингийн
үлдэгдэл, минийн хэлтэрхий зэрэг бодит түүхийг өгүүлэх биет үзмэр, эд
өлгийн зүйлийг ч үзнэ.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=352
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих