ЕБС-ийн ахлах анги, зарим сургалтын төвүүдийн танхимын сургалтын үйл ажиллагааг хязгаарлалтайгаар нээх эсэхийг мэргэжлийн байгууллагуудын шалгалтыг дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэнэ.
Ерөнхий боловсролын 9-12 дугаар анги, төгсөх ангийн сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэл хангуулах зорилгоор багш, эцэг, эх сургуулийн хооронд гурван талт хамтарсан гэрээг байгуулж, богиносгосон цагаар, нэг ангид 10-аас дээшгүй сурагчтай байхаар, /сургалтын төвүүд 5-аас дээшгүй/ халдваргүйтгэл хамгааллын дэглэмийг баримтлан сурагчдыг танхимын давтлагад хамруулах талаар хэлэлцээд мэргэжлийн байгууллагуудын хамтарсан хяналт, шалгалтын ажлын хэсгийг байгуулж дүгнэлт танилцуулж дараагийн аймгийн Онцгой комиссын хурлаар уг асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр боллоо.
Дэн буудлуудыг тусгаарлах байраар ашиглах боломжтой эсэх талаар хэлэлцлээ.
Хэрлэн сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй дэн буудлуудыг тусгаарлах байраар ашиглах боломжтой эсэх талаар мэргэжлийн байгууллагуудын шалгалтын дүгнэлтийг сонслоо. Хэрлэн сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 7 дэн буудал уг шалгалтад хамрагдсан бөгөөд 2 буудал дүгнэлтээр шаардлага хангасан гэж үзжээ. Цөөн тооны иргэд тусгаарлах тохиолдолд дэн буудлуудыг ашиглах бөгөөд стандарт шаардлагад хангуулж халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, нөөцөд авах, тогтмол хяналт тавьж ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад даалгав.
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС, ШУУРХАЙ ШТАБ
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=35228
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих