Өнөөдрийн байдлаар олон зууны турш монголчуудыг байлдан дагуулж буй буддын шашин хүчтэй хэвээрээ байгааг ойрын өдрүүд харуулж байна. Хөл хорио тавигдсан цагаас хойш гандан хийдэд урт цуваа үүссэн төдийгүй бараг л телевиз бүхнээр банкны данс тавьчихаад ном хурж байна. Телевизийн дэлгэцэд банкны данс тавиад ном хурж, тус дансанд үй зайгүй мөнгө орж байгаагаас харахад бидний сүсэг бишрэл 100 жилийн өмнөх шигээ байна гэсэн үг. Тэгэхэд өөр нэг телевизийн сувгаар хорт хавдартай хүнд зориулсан хандивын тоглолт цацах аж. Манай нэртэй гэсэн дуучид, уран бүтээлчид оролцсон тоглолтод мөн банкны данс тавьж, түүнд мөнгө орж байгааг дэлгэцээр харуулж байна. Ийнхүү лам нарын хурал хурж буй телевизийн дэлгэц дэх данс, хандивын тоглолт хоёрын дансны мөнгө хэрхэн орж байгаа урсгалыг харахад лам нарын ном хурж байгаа данс маш шуурхай, хандивын тоглолтоосоо гурав дахин илүү хурдтай байгаа нь дэлгэцээс харагдана.
Уг нь тэнд нэг хүн хорт хавдартай шаналж, хэсэг нь түүнд эмчилгээний мөнгө босгох гэж нэр зүстэй уран бүтээлчдийн тоглолтыг үзүүлж байгаа юм. Үүнээс олсон мөнгөөр хорт хавдартай хүнийг эмчлэх учраас түүнд мөнгө өгвөл буян болох нигууртай ч лам нарын ном хурж байгаа телевизийн дэлгэцэн дэх дансанд илүү хурдтай мөнгө орж байгаа нь сүсэг бишрэл гэхэд хэцүү санагдана. Энэ утгаараа сүүлийн хэдэн өдөрт лам нар бурзайж байна. Арга ч үгүй. Өнгөрөгч жилээс хөл хорионы дэглэмд байсан гандан хийд, лам нарын орлого эрс багассан учраас мэдээллийн хэрэгслээр дамжин чамгүй мөнгө олж байна. Нэгэнт дасаж дадсан жилийн засал хийлгэж, ном гүрэм уншуулалгүй яахав. Юу вэ гэхээр лам нарт мөнгө өгөх нь буян уу, зовж өвдсөн нэгэнд мөнгө өгөх нь буян уу гэдгээ л ялгах учиртай юм сан.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих