Дорнод аймагт коронавирүсийн халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн бөгөөд 4 тохиолдол бүртгэгдээд байгаа. Сүүлийн 24 цагийн дотор нэмж халдвар бүртгэгдээгүй байна. Дээрх халдвар батлагдсан 4 хүний 1 нь хүндэвтэр, бусад нь хөнгөн хэлбэрийнх бөгөөд тэдгээр иргэдийн нэг нь өөрийн хүсэлтээр Улаанбаатар хот руу явсан, бусад нь энд эмчлэгдэж байна.
Одоогоор ойрын хавьтлын 81 иргэн, дам хавьтлын 305 иргэнийг тусгаарлан ажиглаж байгаа бөгөөд эхний авсан шинжилгээгээр сөрөг гарсан байна. Тусгаарлалт ажиглалтад байгаа иргэдээс 3,6,14 дэх хоногуудад давтан шинжилгээ авах юм байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=35389
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих