Монголчуудын эртний танил "Ява-350" мотоциклийн сүүлийн загваруудыг
"Тайж групп" албан ёсны эрхтэйгээр энэ оноос эхлэн үйлдвэрлэж эхлэх
ажээ.
Тус групп 125-660 моторын багтаамж бүхий уулын, бартаат
замын, энгийн, тусгай зориулалтын гэсэн таван загварын мотоцикль
үйлдвэрлэх юм. Мотоцикль хүчин чадлаасаа хамаарч 3 сая 500 мянгаас дээш
үнэтэй байх ажээ. Сүүлийн жилүүдэд малчид урд хөршөөс орж ирсэн
мотоциклийг өргөн хэрэглэх болсон ч тэр нь хэврэг, найдваргүйгээс хүний
амь нас ч эрсдэх тохиолдол цөөнгүй гарсан билээ. Тиймээс эх орондоо
чанартай мото-цикль үйлдвэрлэж, уян хатан нөхцөлөөр авч, хэрэглэх
боломжийг монголчууд өөрсдөө бий болгож байгаа нь энэ юм.
ХӨДӨЛМӨР
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих