Хэдхэн хоногийн өмнө МУГЖ цолыг хүртсэн Д.Ганцэцэг өөрийнхөө хайрын тухай филисофийг болон хүүхдүүдээ хэрхэн хайраар дутаахгүй өсгөдгөө нэгэн хэвлэлд ярьжээ.
Бид багадаа ширээ мөргөөд унасан бол дахиад хэзээ ч түүн рүү ойртдоггүй. Учир нь мөргөсөн газар нь өвдөөд байгаа байхгүй юу. Энэ нөгөө өөрийгөө хайрлах мэдрэмж. Даанч өсч том болоод түүнийгээ мартдаг. Хүмүүстэй нийлээд өөрийгөө муулж байх шиг. Түүнээсээ болоод амьдралаа сүйрүүлж байна. Тэгэхээр хүн гэдэг эхлээд өөрийгөө мэдэрч, хайрлаж сурах хэрэгтэй болов уу. Эрэгтэй хүнийг хайраар бүүвэйлж өсгөвөл илүү уян зөөлөн, бүсгүй хүнийг хайрладаг болдог юм шиг. Би хөвгүүддээ аль болох уян хандахыг хүсдэг. Эрэгтэй хүнийг хайраар бүүвэйлж өсгөвөл илүү уян зөөлөн, бүсгүй хүнийг хайрладаг болдог юм шиг. Би хөвгүүддээ аль болох уян хандахыг хүсдэг. Эхийн хайраар дутаахгүй юмсан, аавынх нь дутуу орон зайг хайраараа нөхөхсөн гэж бодож явна” гэжээ.
Шинэхэн гавьяатын хувьд одоогоос 10-аад жилийн өмнө хоёр хүүгийнхээ аав, хань нөхрөө хорт хавдраар алдсан юм. Амьдралд нь тохиосон бүхнийг сургамж хэмээн хүлээн авдаг тэрээр нөхөртөө зориулж "Халуун зүрх” кино хийж өнгөрсөн 2020 онд үзэгчдийг байлдан дагуулж байсан.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих