Өнөөдрийн байдлаар БОЭТ-д 260 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас 68 нь хүүхэд байна. Хүүхдүүдийн биеийн байдал хөнгөн байгаа гэж мэдээлэв. Хөхүүл болон бага насны хүүхдүүдийг ээжтэй нь хамт тусгаарлан эмчилж байгаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 590 PCR шинжилгээ хийснээс 30 тохиолдол батлагдсаны тав нь хүүхэд гэлээ.
Шинэ тохиолдлуудын хувьд Цагаан-Овоо, Сэргэлэн, Булган суманд тус бүр нэг, зөөвөрлөгдсөн дөрөв, бусад нь аймгийн төвд илэрчээ. Аймгийн төвд батлагдсан тохиолдлуудын хоёр нь шинж тэмдгийн дуудлагаар, сумдын тохиолдлууд ойрын хавьтал болж тусгаарлагдаж байсан иргэд аж. Харин 20 иргэн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Улаанбаатараас аймгийн төвд 68, сумдад 55 иргэн сүүлийн нэг хоногт ирж, гэрийн тусгаарлалтад оржээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих