Аймгийн хэмжээнд энэ намар 1800-гаад хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана. Улсын хэмжээнд нэгдсэн байдлаар төрийн өмчийн ЕБС-иудын 2021-2022 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл parent.edu.mn эцэг, эхэд зориулсан системд тулгуурлан цахимаар явагдах юм. Тодруулбал, Элсэлтийн бүртгэл энэ сарын 16-ны 09:00 цагт нээгдэж, 25-ны 17:00 цагт хаагдана. Улсын бүртгэлийн хэлтсээс зургаан настай хүүхдүүдийг харьяа оршин суугаа хаяг, хамран сурах тойргийн дагуу сургуулиудад хуваарилан сургуулиудын ESIS системийн бүртгэл цэсэнд байрлуулах аж. Харин энэ сарын 11-15-ны хооронд сургуулиуд ирүүлсэн нэрс дээр тулгалт хийнэ гэлээ.
Энэ хугацаанд эцэг эхчүүд parent.edu.mn сайт руу орж хүүхдийнхээ регистрийн дугаарыг хийж, хаана, аль сургуульд орсныг баталгаажуулна. Түүнчлэн түр оршин суугч болон бичиг баримтын зөрчилтэй хүүхдүүдийг энэ сарын 26-наас тухайн сургууль дээр эцэг эхчүүд нь өөрийн биеэр очиж бүртгүүлэхээр зохицуулалт хийжээ. Бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээ, эцэг эхийн иргэний үнэмлэх, оршин суудаг багийн тодорхойлолт, түрээсийн гэрээгээ хавсаргана.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=35650
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих