Хөгжмийн нэрт зохиолч, найрал дууны удирдаач Гончигдамбын Дарамзагдын мэндэлсэн 90 жилийн ойд зориулан "Дорнод Монголын хосгүй авъяастан Г.Дарамзагдын амьдрал, Уран бүтээл судлал-2021" эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдах гэж байна.
Эрдэм шинжилгээний хурал 2021 оны 11-р сарын 24-ны 11 цагт Монгол Улсын Консерваторийн 1-р байрны номын санд болно. Хурлын зохион байгуулагчаар Монгол Улсын Консерватори Буриад судлалын академи Дорнод Их сургууль хамтран ажиллах юм. Эрдэм шинжилгээний хуралд сонирхогч та бүхнийг 11-р сарын 24-ны өдөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=35758
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих