Монгол Улсын нэрт Хөгжмийн зохиолч, Найрал дууны удирдаач Гончигдамбын Дарамзагд агсны мэндэлсний 90 жилийн ойд зориулан "Олон Улсын Мэргэжлийн дуулаачын IV уралдаан" зохион байгуулагдах гэж байна.
Уралдааныг 2021 оны 11-р сарын 4-өөс 26-ны өдрүүдэд цахим хэлбэрээр 2 үе шаттайгаар шалгаруулж, дүгнэх юм.
Уралдааны зохион байгуулагчаар Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Засаг Даргын Тамгийн газар, Боловсрол Соёл урлагийн газар, Дорнод аймгийн Хөгжимт бүжгийн театр, Монгол Улсын Консерватори ажилласан бол хамтран зохион байгуулагчаар Г.Дарамзагд агсны гэр бүл үр сад, төрөл төрөгсөд болон Цагаан-Овоо сумын нутгийн зөвлөл хамтран зохион байгуулах гэж байна.
"Олон Улсын Мэргэжлийн Дуулаачын IV уралдаан"-ы нийт шагналын сан- 12.000.000 төгрөг
Гра-при-1 /Өргөмжлөл 5.000.000/- 5 сая
Нэгдүгээр байр-1 /Өргөмжлөл 3.000.000/- 3 сая
Хоёрдугаар байр-1 /Өргөмжлөл 2.000.000/- 2 сая
Гуравдугаар байр-1 /Өргөмжлөл 1.000.000/ -1 сая
Тусгай байр- 2 /Өргөмжлөл 500.000/ 500 мянга

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих