Украины Онцгой байдлын алба Киев хотын Кошица гудамжны 7А тоотод үл мэдэгдэх зүйл олон давхар орон сууцны барилга үл мэдэгдэх зүйлд цохиулсны дараа гал гарсан тухай мэдээлэв. Галд автсан орон сууц Киевийн өмнөд хэсэгт байрладаг бөгөөд үл мэдэгдэх зүйл өртөн гал гарсныг Онцгой байдлын алба (GSChS) фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Онцгой байдлын албанаас бие бүрэлдэхүүн, 11 нэгж техник хэрэгсэлтэй ажиллаж байгаа юм байна.
Хоёрдугаар сарын 25-ны өглөө Украины нийслэлд хэд хэдэн дэлбэрэлт болсон бөгөөд орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр Печерский, Голосеевский дүүрэг, Позняки, Киевийн Троещина дүүрэгт зургаан дэлбэрэлт болсон юм.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=35952
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих