Монгол орныг дайран өнгөрч буй өндрийн хотос гүнзгийрч Манжуур орчимд өндрийн циклон болж идэвхэжсэн бөгөөд уг процессын нөлөөгөөр үүссэн үүлэн хуйлрааны зүүн өмнөд захын хэсэгт "Онон-бороо 1" экспедиц Буйр нуур орчимоос, "Онон-бороо 2” экспедиц Халхгол сумын Ташгай багийн нутгаас зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулж 4 ширхэг JFJ-1A борооны пуужин амжилттай харваж хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэв.
Халхгол сумын төв орчимд салхины хурд 10-16 м/с, агаар чийгшил 77 хувь, агаарын температур -6.7°С цас орж, цасан шуурга шуурч байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих