
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас гарсан ой хээрийн түймэр гурван сумын нутаг дэвсгэрийг нөмөрч, аюул учруулсан билээ. Хамгийн их хохирол учирсан Халхгол сумынхан хүндхэн нөхцөл байдалтай байна. Онцгой байдлын албан хаагчид болон сумын иргэд гал түймрийг унтрааж, нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна. Урьдчилсан байдлаар 12-15 айлын гэр, хашаа, хороо шатаад байна. Мөн түймэрт 3000 гаруй мал шатаж, тодорхой тооны ан амьтад устжээ.
Тэгвэл гал түймэрт 1000 орчим цагаан зээр, нэг хандгай, гурван халиун буга шатаж, устжээ. Түймэрт шатсан ан амьтдын сэг зэмийг цуглуулж, устах ажил тун удахгүй эхлэх ажээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=36843
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
Сэтгэгдэл бичих