Увс аймгийн Тэс сумын дөрөвдүгээр баг, "Халтар-Ус” гэдэг газар аймгийн төвөөс зүүн хойд зүгт 210 км сумын төвөөс баруун хойд зүгт 25 км/-т ОХУ-ын Тувад гарсан хээрийн түймэр Монгол Улсын хил давах магадлалтай байгаа тухай дуудлагыг өчигдөр оройн 23:21 цагт Хилийн цэргийн байгууллагаас хүлээн авчээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын алба хаагчдыг очиход хээрийн түймэр 400 метр хил давж орж ирсэн байсныг унтраахаар ажиллаж байна хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=36871
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих