Үйлчилгээний төвийн замын баруун талд үйл ажиллагаа явуулдаг "Нутгийн брэнд” дэлгүүр Дорнод аймгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэгчдийн 12 төрлийн бүтээгдэхүүнийг худалдаалж байна.
"Нутгийн брэнд” дэлгүүрийгД.Буянхишиг гэх эмэгтэй 2019 онд үүсгэн байгуулсан. Түүнээс хойш арав орчим жижиг, дунд бизнес эрхлэгчийн бараа бүтээгдэхүүнийг дэлгүүртээ худалдаж байна. Мөн өөрсдийн хийсэн зөгийн бал, даршилсан загас, зөгийн балтай чихэр, сүүн чихрээ зарж борлуулдаг. Энэхүү дэлгүүр үүдээ нээснээр нутгийн зон олон зочин гийчиндээ зориулж, аймгийнхааонцлогтой бэлэг дурсгал, бараа бүтээгдэхүүн, цагаан идээгнэг цэгээс худалдан авах боломж бүрдсэн юм.
"Нутгийн брэнд” дэлгүүр цаашид Буйр нуур, Баян-Уул суманд салбараа нээж, борлуулалтаа өргөжүүлэхээр төлөвлөж байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих