Энэхүү айлчлал нь 2011 оноос хойш хоёр орны хооронд хийж буй дээд хэмжээний айлчлал болох юм. Учир нь, 2011 онд УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл БНФУ-д айлчилснаас хойш хоёр тал өндөр дээд хэмжээний айлчлал хийгээгүй юм. Энэ утгаараа хоёр орны цаашдын харилцаанд чухал ач холбогдолтой айлчлал болно гэж судлаачид үзэж байна.
Монгол Улсад Францын хамгийн том компани болох "Орона майнанг"-ийн 100 хувийн эзэмшилтэй Бадрах Энержи ХХК ураны хайгуул олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Мөн Францын ПУМА компани дүүжин тээвэр байгуулах төсөлд нийслэлтэй хамтран ажиллаж байгаа юм. Уг төсөлд Францын Засгийн газраас 80 гаруй сая еврогийн хөнгөлөлттэй зээл олгохоор болсон байдаг. Түүнчлэн, хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлд Монгол-Францын компаниуд хамтран ажилладаг.
Францын Ерөнхийлөгчийн айлчлалаар талууд ураны олборлолт, үйлдвэрлэлийн чиглэлд тодорхой яриа хэлэлцээ хийнэ гэсэн хүлээлт бий. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Атомын цахилгаан станц Монгол Улсын хувьд шинэ сэдэв. Нэлээд нухацтай судлах хэрэгтэй. Би эрчим хүчний судалгааны хүрээлэнг судлаад танилцуул гэсэн байгаа. Францын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилна гэж байгаа. Энэ талаар Засгийн газар тухайн үед нь ярина. Одоо үр дүн гараагүй байхад ярьж болохгүй байна" гэдгийг мэдээлсэн.
https://itoim.mn/a/2023/05/16/politic/plo

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих