Тавдугаар сарын 9-ний Ялалтын өдөр Дэлхийн хоёрдугаар дайнд Зөвлөлт Холбоот Улс нацист Германыг ялсныг дурсах үеэр Путин Улаан талбайд ахмад дайчдад хандан "Манай эх орны эсрэг жинхэнэ дайн дахин эхэллээ” гэж хэлжээ. Тус улсын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков, Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Вагнерын хөлсний цэрэг Евгений Пригожин нар бүгд олон нийтийн өмнө дайн буюу оросоор "воина" гэдэг үгийг ашиглах болсон. Сүүлийн хэдэн долоо хоногт халдлагад өртсөн ОХУ-ын Белгород мужийн захирагч Вячеслав Гладков "Бид үндсэндээ дайны нөхцөлд амьдарч байна” хэмээсэн. Олон нийтийн дунд ч гэсэн дайныг хүлээн зөвшөөрч байгаа нь олон зүйлээс харагдаж байна. Дайны тухай эвфемизм нь шинэ зүйл биш юм. АНУ-ын Ерөнхийлөгч Линдон Б.Жонсон Вьетнамын дайнд оролцохдоо "хязгаарлагдмал цэргийн ажиллагаа" гэж дүгнэсэн бол 2001 онд АНУ Афганистан руу довтолсон үйлдлийг АНУ-ын Ерөнхийлөгч Жорж В.Буш "Тогтвортой эрх чөлөөний ажиллагаа" гэж нэрлэсэн.
https://news.yahoo.com/finance/news/russia-talk-war-ven-putin-060003752.html
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих